Онцлох мэдээ / Спорт
22
2018.01.2. 18:54 236 0

Ахмад хөлбөмбөгчдийн тэмцээн эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд МУГБ Шархүү агсаны нэрэмжит ахмад хөл бөмбөгчдийн "Бага Тойрог цом 2018” тэмцээн эхэллээ. Монгол Улсын Гавьяат Багш Шархүү агсаны үр хүүхдүүд, түүний шавь нар санаачлан ийнхүү 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тэмцээнд 400орчим тамирчид оролцож ур чадвараа сорьж байна. Тэмцээнд МУГБ Шархүүгийн өөрийн шавь нар нь оролцон ур чадвараа сорьж байгаа юм. Тэмцээний аваргууд маргааш тодроно. МУГБ Шархүү нь Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Монгол улсад хөл бөмбөгийн спортын хөгжлийн эхлэлийг тавилцсан анхдагчдын нэг юм. 1956 онд тухайн үеийн биеийн тамир спортын газрын дарга Лхагвасүрэнгийн тушаалаар байгуулагдсан улсын шигшээ багт хамгаалагчдын байрлалд тоглож байсан түүхтэй юм. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн анхдагч тамирчдын нэг МУГБ Шархүү агсаны хөдөлмөр алдарыг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүний үр хүүхдүүд шавь нар хамтран тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Б. Түвшин

0 сэтгэгдэл байна.