Онцлох мэдээ / Спорт
22
2018.01.2. 19:04 107 0

Волейболын С зэрэглэлийн УАШТ болно

Монголын Волейболын Залуучуудын Холбоо 2018 оныг С зэрэглэлийн УАШТ-ээр эхлэх гэж байна. Тус тэмцээн 2018 оны 1-р сарын 11-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Волейболын Залуучуудын Холбооны МJ Спорт ордонд болох юм. С зэрэглэлийн УАШТ-ийшилдэг найман баг "Хөгжлийн лиг 2018” –д оролцох эрхээ авах юм. МВЗХ энэ онд өөрсдийн гэсэн спорт ордонтой болсон тул сонирхогчдын дунд зохиодог тэмцээнүүдийнхээ тоо, чанарт онцгой анхаарахаар төлөвлөсөн байна. С зэрэглэлийн УАШТ-ээ зохион байгуулсныхаа дараа нэгдүгээр сард багтаан хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Хэвлэл мэдээллийн Цом 2018” тэмцээнийг хэвлэл мэдээллийн салбарынхны дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг УАШТ-ний гараанд гардаг тоглогчид оролцох боломжгүй юм. Хөдөө орон нутаг, дүүргийн шигшээ багийн тамирчид болонволейбол сонирхогчид С зэрэглэлд хамрагдах боломжтой юм байна. С зэрэглэлийн УАШТ-ний Техникийн зөвөлгөөн энэ сарын 8-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны байранд болно. Б. Анужин

0 сэтгэгдэл байна.