Онцлох мэдээ / Спорт
22
2018.01.23. 17:23 61 0

Өсвөрийн волейболчид олон улсын тэмцээнд оролцоно

Энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд Оросын Холбооны Санкт-Петербург хотод Локо-Волей-2018 гар бөмбөгийн олон улсын тэмцээн болно. Манай хойд хөршид болох 16 хүртэлх насны өсвөрийн тамирчдын гар бөмбөгийн олон улсын тэмцээнд Монгол, Серб, Финланд, ОХУ-ын Алс Дорнодын аварга баг зэрэг нийт 4 баг тойргоор өрсөлдөж шилдэгээ тодруулах юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт болсон өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулж авчээ. Шигшээ багийн тамирчид ирэх баасан гарагт ОХУ-ыг зорих гэж байна. Хөдөө орон нутгаас зургаа, Улаанбаатар хотын сургууль, клубүүдээс 6, нийтдээ 12 тамирчин Хасу Мега старс багийн бүрэлдэхүүнд багтжээ. Өмнө нь энэ тэмцээнд Монгол улсаас Ганзам сургуулийн баг тамирчид оролцож байсан юм.

0 сэтгэгдэл байна.