Онцлох мэдээ / Спорт
22
2018.03.15. 15:15 7 499 3

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

Өнөөдөр Монголын Самбо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга  Д. Гэрэл Беларусь улсын Худалдаа  Аж Үйлдвэрийн Тэнхимийн төлөөлөгч Слободский Леонид Яковлевич нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монголын Самбо Бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга Б. Ариун-Эрдэнэ, Беларусь улсын алдарт бөх, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, 1980-иад оны үед дэлхийн  дэвжээнд  өнөөгийн Монгол улсын Ерөнхийлөгч, дэлхийн аварга  Х. Баттулгатай хүч үзэж явсан, түүний найз Япринцев Владимир Геннадиевич болон хүндэт зочид оролцлоо. Монголын Самбо Бөхийн Холбоо байгуулагдаад энэ онд түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монголын самбо бөхийн тамирчид 1973 онд Ираны Тегеранд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож Монгол улсын Гавьяат тамирчин Ш. Чанарав алтан медаль хүртснээс хойш Монголын тамирчдаас 37 дэлхийн аварга цолтон төрөөд байна. Беларусийн үндэсний бөх гэгддэг самбо бөхийн спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхээр Белаз компани ийнхүү хамтран ажиллахаар боллоо. Белаз компанийнхан саяхан болсон Монгол улсын  Гавьяат дасгалжуулагч Ж. Баярсайханы нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Цаашид Беларусь, Монголын баг тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, тамирчин солилцож, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах юм. 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

 

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо

Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр Беларусь улсын дэлхийд тэргүүлэх автомашины үйлдвэр Белаз компани ажиллахаар боллоо


 


 


 


 


 


 


 


 


3 сэтгэгдэл байна.

B.Ariunzol
2018.03.15 17:29
Ajild ni amjilt hvsie mundag shv
зочин
2018.03.15 17:50
Амжилт хүсье Монгол улсын тамирчид л дэлхийд улсынхаа нэрийг сайнаар гаргах юм. Тэднийгээ сайн урамшуулаад бэлтгэл сургуулилт, гадаад дотоодын тэмцээн уралдааных нь зардлыг гаргаж өгөөд байвал улам л урам ороод амжилтаа ахиулаад байна даа Сайхан мэдээ байна
buya
2018.03.16 11:36
гоё мэдээ байна