Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2018.03.19. 17:00 201 0

Умард Солонгос, АНУ-ын уулзалт Финлянд улсад болж болзошгүй

БНАСАУ, БНСУ, АНУ-ын төлөөлөгчдийн уулзалтыг Финлянд улсад зохион байгуулж болзошгүй байгаа  тухай БНСУ болон Финлянд улсын албаны төлөөлөгчид мэдээлээ. АНУ БНАСАУ-тай дипломат харилцаагүй учраас Умард Солонгосын асуудалтай холбоотой уулзалтанд АНУ-ын засгийн газрын бус төлөөлөгч оролцоно гэж Финляндын гадаад хэргийн яамны төлөөлөгч Киммо Лахдевирта мэдээлсэн юм. Түүнчлэн БНСУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч CNN-д өгсөн мэдээлэлдээ цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээ өрнөх уулзалтанд Өмнөд Солонгосын хувийн шинжээчид, өмнө нь энэ асуудлаар тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүс оролцохоор төлөвлөсөн гэдгийг дурьджээ. Финляндын гадаад хэргийн яамны төлөөлөгч Лахдевирта уг уулзалтыг 1,5 академик уулзалт болно хэмээн өгүүлсэн нь одоогийн засгийн газрын төлөөлөгчид хийгээд төрийн бус байгууллагын шинжээчид оролцохтой холбоотой юм байна. Гэхдээ дэлхийн улс төрийн ажиглагчид  энэхүү асуудлыг албан ёсоор баталгаажуулаагүй гэсэн мэдээллийг мөн өгч байгаа юм.

0 сэтгэгдэл байна.