Онцлох мэдээ / Спорт
22
2019.02.27. 18:20 106 0

Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган хотод болно

Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол улсын аварга Булган аймгийн Хутаг- Өндөр сумын уугуул, дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 3 сарын 1-3 өдрүүдэд Булган хотод зохиогдоно. Жүдо бөхийг хөдөө орон нутагт жигд хурдацтай хөгжүүлэх,өсвөр залуу тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучуудын тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцох тамирчдыг тодруулах жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн  эрэгтэй 31,эмэгтэй 21 удаагаа зохиогдож Булган аймгийн ЗДТГ, Биеийн Тамир Спортын Газар, Монголын жүдо бөхийн холбоо, Булган аймгийн жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Эрэгтэй 55,60,66,73,81,90,-+100 кг, эмэгтэй 44,48,52,57,63,70,-+78 кг-ийн жинд эх орны өнцөг булан бүрээс шалгарсан жүдочид уран мэхийг уралдуулан хурд хүч авхаалж самбаагаа сорих юм.

Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган хотод болно

Тэмцээнийг нэрэмжит болгон зохион байгуулж байгаа дэлхийн тулааны спортын наадмын хошой алтан медальт Б.Ариун-Эрдэнэ 2003-2013 онд үндэсний шигшээ багийн тамирчин байхдаа жүдо бөхөөр Монгол улсын аварга цолыг 8 удаа хүртэж, Ази тивийн аваргаас мөнгөн медаль,Чингис хаан дэлхийн цомын тэмцээний татамигаас мөнгөн медаль, Зүүн Азийн наадам, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Мөн самбо бөхийн төрөлд дэлхийн аварга цолыг хүртэж, дэлхийн аваргын дэвжээнээс мөнгө, хошой хүрэл хүртэж, Ази тивийн аваргын тэмцээнд 5 удаа түрүүлээд байгаа энэ цаг үеийн алдартай жүдоч, тулааны спортын шилдэг тамирчин, спортын зүтгэлтэн анхдагчдын өлгий Булган нутгаас төрсөн самбо бөхийн анхны дэлхийн аварга цолтон билээ. Хамтын хүч амжилт.

0 сэтгэгдэл байна.