Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.03.7. 21:35 171 0

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилтээрээ дамжуулан Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг хөгжүүлэх хүрээнд ARROW төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Монгол Улсын 12 их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид нийтдээ 7 үе шат бүхий сургалтад  хамрагдах юм. Эхний шат буюу "Шинжлэх ухааны мэдээллийн сан” сургалтдаа амжилттай оролцсон судлаач, багш нар өнөөдөр сертификатаа гардан авлаа. 2018 оны 10-р сараас  энэ оны 2-р сарын хооронд үргэлжилсэн онлайн сургалтаар шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах тухай үндсэн ойлголтоос гадна олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүртгэлийн системд сэтгүүл бүртгүүлэх арга зам, шинжлэх ухааны  тодорхой чиглэлийн мэдээллийн санд хандах аргачлалын тухай мэдээлэл хүлээн авч, цаашид өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа  олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэх арга зам, зарчмын талаар мэдлэг боловсролоо дээшлүүллээ. ARROW  төслийн эхний шатны онлайн сургалтыг Польшийн Щециний Их сургуулийн Малгожата Гузовска, профессор Паулина Низведзка Райствэй, профессор Юрий Билян, профессор Ирина Ограженсек нар удирдан явуулжээ. Сургалтад 188 багш оролцсноос шалгалтаа амжилттай  өгсөн 156 багш, судлаачдад сертификат гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр  МУИС-ийн Эрдмийн өргөө хурлын танхимд боллоо. 

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа


"Шинжлэх ухааны мэдээллийн сан” онлайн сургалтад амжилттай хамрагдсан  судлаачдын сертификатыг Ази, Номхон Далайн бүс нутгийн Тогтвортой Хөгжлийн Боловсролын зөвлөх, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, дэд профессор Б.Тунгалаг, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, АШУҮИС-ийн Био анагаахын салбарын Эрдмийн зөвлөлийн Нарийн Бичгийн Дарга, доктор, профессор Э.Баярмаа, ХААИС-ийн  ШУ-ны зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Б.Баярмаа, СЭЗИС-ийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, Ахисан түвшний сургалт, судалгаа хариуцсан проректор, профессор Ж.Батхуяг, ХУИС-ийн Академик чиглэл хариуцсан дэд захирал, доктор П.Батринчин, УБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор С.Цолмон, ШМТДС-ийн Ректор, профессор Ч.Ганзориг, ХИДС-ийн Ерөнхий захирал, доктор Лу.Соёмбо, ЦГМДС-ийн Захирал Г.Наранбат, ХДС-ийн Захирал, доктор Т.Цэнд-Аюуш,  ОТИС-ийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн захирал дэд профессор.Б.Одгэрэл нар гардууллаа. 

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

ARROW сургалтад хамрагдсан эрдэмтэн судлаачид сертификатаа гардан авлаа

Энэ оны 7-р сард төслийн хамтрагч байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.  

0 сэтгэгдэл байна.