Онцлох мэдээ / Спорт
22
2019.04.18. 01:51 437 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайра хотод энэ сарын 20-23 өдрүүдэд 2019 оны Ази тив,Далайн бүсийн орнуудын Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээний татамид 39 орны 295 жүдоч ур чадвараа сорин өрсөлдөнө. Ази тивдээ төдийгүй дэлхийд олон шилдэг жүдочдоороо гайхагддаг Япон, Монгол Улс, БНСУ, Казакстан, Узбекстан, БНХАУ-ын жүдочид жин тус бүрт болон багийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Энэ удаагийн тэмцээний өмнөхөн Зүүн Азийн жүдо бөхийн холбооны хурал боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өнөөдөр болсон Зүүн Азийн холбооны хурлаар төлөөлөгчид өнгөрсөн жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид зохион байгуулах ажил, тивийн тэмцээн, сургалтын талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдыг сонголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Тэрбээр Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлагчаар томилогдсон бөгөөд мөн ирэх  2020 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох олимпийн эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байна. Маргааш Азийн жүдо бөхийн холбооны их хурал болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо


0 сэтгэгдэл байна.