Онцлох мэдээ / Спорт
22
2019.04.18. 23:53 333 0

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улсад болох жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Ази тив, Далайн бүсийн 39 орны 295 тамирчин Фужайра хотод ирээд байна. 

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

Тивийн аваргын тэмцээний өмнө Азийн жүдо бөхийн холбооны конгресс болж тэмцээн уралдаан, сургалт семинар, Азийн тамирчид олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдэд оролцсон амжилт ололт,  чансаа, ур чадвар хир өссөн тухай хэлэлцлээ. Түүнчлэн Ази тивийн жүдо бөхийн хөгжлийн түвшиний тухай тодорхой ярилцаж, цаашид ажиллах бүтэц, зохиох байгуулах тэмцээний танилцуулгаа хийлээ. 

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

Токио 2020 олимпийн жил Ази тивийн аваргын тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахыг албан ёсоор шийдлээ. Мөн хурлаар энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Зандаахүүгийн Энхболд Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд ажиллахаар болсноос гадна Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 
4 жилд нэг удаа болдог уг хуралдаанаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагва Азийн жүдо бөхийн холбооны сахилгын хорооны даргаар,  Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат Азийн жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлд тус тус ажиллахаар боллоо. 

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

 

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

 

Азийн жүдо бөхийн холбооны конгресс боллоо

 

 Дашрамд өгүүлэхэд, Монголын жүдочид Ази тивийн аварга, Азийн тоглолтоос нийт 25 алтан медаль хүртээд байна. Анхны Ази тивийн алтан медалийг МУГТ Д.Нармандах 1996 онд хүртсэн бол, Азийн тоглолтын алтан медалийг 1998 онд МУГТ, МУГД Х.Болдбаатар хүртэж байжээ. Ази тивийн аварга цолыг МУГТ Х.Эрдэнэт-Од, Хөдөлмөрийн Баатар, МУГТ  Х.Цагаанбаатар, МУГТ М.Уранцэцэг нар тус бүр гурван удаа хүртсэн түүхтэй. Мөн МУГТ Д.Нямхүү, Хөдөлмөрийн Баатар, МУГТ Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд, Д.Төмөрхүлэг нар хоёр удаа, МУГТ Г.Болдбаатар, МУГТ Ц.Мөнхзаяа, МУГТ Д.Сумьяа, ОУХМ Н.Дагвасүрэн, Д.Алтансүх, Ц.Наранжаргал нарын жүдочид тус тус нэг удаа хүртээд байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны хооронд болно. Энэ удаагийн тэмцээнд Хөдөлмөрийн Баатар, МУГД О.Балжинням ахлах дасгалжуулагчтай 18 жүдоч оролцоно. Д.Баярсайхан 

0 сэтгэгдэл байна.