Онцлох мэдээ / Спорт / Видео мэдээ
22
2019.04.22. 14:53 200 2

Ц.Цогтбаатар 21 насандаа тивийн аварга боллоо

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо жүдо бөхийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас Ази, Номхон далайн бүс нутгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний 2 өдрийн байдлаар Монголын жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, гаргасан амжилтаараа 39 орны тамирчдыг тэргүүлж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд 2016 оны Азийн аваргын хүрэл медальт, 2018 оны Их дуулгын аварга Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Өдгөө 21 настай тэрбээр өнгөрсөн оны дэлхийн аварга, БНСУ-ын тамирчин Ан Чан Римийг ялж, өөрийн амжилтын намтараа баяжуулсан юм. Ингээд түүний аваргын алтан медаль хүртэж буй торгон агшиний бичлэгийг хүргэж байна.



2 сэтгэгдэл байна.

Зочин
2019.04.22 15:16
Ямар гоё байнаа
Жудо
2019.04.26 15:38
Ongiroo muu batsan