Онцлох мэдээ / Спорт / Видео мэдээ
22
2019.04.23. 15:20 145 0

Л.Отгонбаатар тивийн аваргын медальтай боллоо

 Энэтхэгийн далайн хэсэг, Оманы буланд оршдог Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотод 2019 оны Ази, Номхон далайн бүсийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Тивийн 30 гаруй орны шилдэг жүдоч хурд хүчээ сорьсон энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид нийтдээ 3 алт, 2 мөнгө, 3хүрэл медаль хүртсэн юм. Ганцаарчилсан барилдааны сүүлчийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар аваргын алтан медаль хүртлээ. Риогийн олимпийн наадамд V орж байсан Л.Отгонбаатар энэ удаад аваргын төлөөх барилдаанаа БНСУ-ын жүдоч Жон Хүн Вонтой хийсэн юм. Өмнө нь тэрбээр 2014 онд Инчён хотноо болсон Азийн наадмаас хүрэл, 2018 онд Жакартад болсон Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм. Тэмцээний ганцаарчилсан барилдааны сүүлийн өдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид гаргасан амжилт хүртсэн медалийнхаа тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тамирчид тэргүүлж, 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн БНСУ-ын баг тамирчид гуравдугаарт жагссан байна. Өнөөдөр багийн барилдаан болж аваргуудаа тодруулснаар 24 дэх удаагийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм. Ингээд анхныхаа тивийн аваргын алтан медаль хүртээд байгаа Л.Отгонбаатарын сэтгэгдлийг хүргэж байна.

0 сэтгэгдэл байна.