Онцлох мэдээ / Спорт
22
2019.04.28. 23:26 360 0

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ удаагийн төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч "Нэг бүс, Нэг зам" олон улсын II чуулганд оролцсноос гадна Бээжин хотын Олимп спорт төвд зочилж Хятад-Монголын жүдочдын хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын жүдочид хамтарсан бэлтгэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхоход БНХАУ-ын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Гоу Жонгвен, БНХАУ-ын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч хатагтай Сянь Дунмэй нар дагалджээ. Монгол Улсын талаас Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар оролцжээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

 

БНХАУ-ын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Сянь Дунмей нь 2004 оны Афинд болсон Олимпоос эмэгтэйчүүдийн 52 кг-ийн алт, 2008 онд Бээжин хотноо болсон зуны олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52-кг-ийн жингээс алтан медаль хүртэж байсан алдартай тамирчны нэг юм. Хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэл нь харилцан туршлага солилцох, ур чадвараа ахиулахад нь чухал түлхэц болж байгааг тэмдэглэж байсан юм. Монгол улсын 30 жүдоч Хятадын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2019 оны 8-р сард Японы Токио хотноо болох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн төвд бэлтгэлээ базаажээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхлоо

 

 

Энэ үеэр Хятадын өсвөрийн жүдочдын үзүүлэх тоглолт болж Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний ур чадварыг үнэлсэн тухай Олон улсын Жүдо бөхийн холбооны мэдээлэлд дурьджээ. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод ирэх 5-р сарын 24-26-ны өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Хөх хотын Гран При тэмцээн болох юм. Хамтын хүч–Амжилт

 


 

0 сэтгэгдэл байна.