Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.04.30. 15:36 79 0

“Шидэт өнгө -3” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэлийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Наран” ерөнхий боловсролын сургуулийн 15 жилийн ойн хүрээнд "Шидэт өнгө-3” үзэсгэлэнгээ нээлээ.  "Шидэт өнгө – 3” уран бүтээлийн үзэсгэлэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний 17:00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "Ord Art” галлерейд нээлтээ хийлээ.

“Шидэт өнгө -3” үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Наран” ерөнхий боловсролын сургуулийн уран зургийн дугуйлангийн багш Б.Болортуяа "Шидэт өнгө–3” үзэсгэлэнг 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд Наран сургуулийн 1–12 дугаар ангийн 46 сурагчдын нийт 150 гаруй бүтээлийг тавьжээ. Нэгэнтээ сэргэн мандалтын үеийн алдарт зураач Леонардо Да Винчигийн хэлсэнчлэн "Уран зураг бол үзэх яруу найраг Яруу найраг бол сонсох уран зураг юм” гэдэг шиг хүүхэд бүрийн ертөнцийг харах өнгө өөр өөр байдгийг өөрсдийн уран бүтээлээрээ илэрхийлэн гаргасан эдгээр гайхалтай уран бүтээлүүдээс та бүхэн шимтэн үзэхийг урьж байна. 

“Шидэт өнгө -3” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Тус үзэсгэлэнгийн гол зорилго болох хүүхдүүд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлч сэтгэлгээгээр өөрийн бүтээлээ урлан уг үзэсгэлэнд оролцож буй явдал нь амьдралынх нь нандин дурсамжийн нэгээхэн хэсэг болон үлдэнэ гэдэг нь гарцаагүй юм.

“Шидэт өнгө -3” үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Шидэт өнгө – 3” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад тус сургуулийн ойн концерт 5сарын 15нд Kорпорейт Kонвейшин Центрт болох юм байна

0 сэтгэгдэл байна.