Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.04.30. 16:54 41 0

НҮБ-ын Хүний эрхийн тусгай төлөөлөгч Монголд ажиллаж байна

Хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Мишель Форст манай улсад энэ сарын 30-наас 5-р сарын 13-ны хооронд ажиллахаар ирээд байна. Тэрбээр Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, эрх чөлөөний байдалтай танилцан дүгнэлт хийж улмаар зөвлөмж гаргах юм. Энэ хугацаанд парламентын гишүүд, засгийн газар, ерөнхий прокурор, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд болон Улаанбаатар хотын захирагчтай албан ёсны уулзалт хийх юм. Түүнчлэн 5-р сарын 6-7-ны хооронд Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг сумдад ажиллахаар төлөвлөжээ. Монгол Улсад ажилласан ажлын тайлангаа 2020 оны 3-р сард болох НҮБ-ын хүний эрхийн 43-р хуралдааны үеэр танилцуулах юм байна. Дашрамд дурдахад, өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Монгол Улс дах хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дах илтгэлийг сонссон юм.

0 сэтгэгдэл байна.