Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.05.1. 16:17 52 0

БНСУ-тай хамтран шинэ эмнэлэг барина

Монгол Улсын Их хурлын "Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Холбоотой хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтран ажиллах гэрээний дагуу хоёр тал энэ өвчнийг бууруулах, эрт илpүүлэн оношлох, халдварт өвчний талаар иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах зэрэг олон талт ажлуудлыг зохион байгуулахаар болж байна. Энэ хүрээнд Монгол Улсад сүрьеэгийн шинэ эмнэлэг барих, эмч мэргэжилтнүүдийг сургах ажлыг эхний ээлжинд хийхээр болсон байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний холбооны ерөнхийлөгч Кюунг МанХо нар "Сүрьеэгүй Ази” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн байна.

0 сэтгэгдэл байна.