Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.07.2. 20:59 736 0

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой Европын Холбооны санхүүжилттэй "ARROW” төслийн явцын уулзалт, сургалт өнөөдөр 2 дах өдрөө үргэлжлэн явагдлаа. Төслийн чанар, түүний үр дүнг хэмжих хийгээд сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Польшийн Щециний их сургуулийн математикийн эдийн засаг, статистикийн тэнхимийн профессор Малгорзата Гузовска танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

 

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

 

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

 

 

 

Монголын их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чадавхийг сайжруулах, эрдэм шинжилгээний бүтээлийг патентжуулах, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хүрээнд Европын их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг тэрээр онцолж байлаа. Түүнчлэн Монгол улсаас АРРОУ төсөлд оролцогч 12 их дээд сургуулийн төлөөлөгчид төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажил, үр дүн, сургалт сурталчилгааны талаар тайлан тавьсан юм.

 

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

2020 он хүртэл үргэлжлэх төслийн уулзалтад Монгол улсаас 36 төлөөлөгч оролцож байгаа бол Европын холбооны 11 төлөөлөгч оролцож цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэж байгаа нь энэ юм.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Испанийн Лас Палмас Гран Канарын Их сургууль (ULPGC-University of Las Palmas Gran Canara), төслийн хамтрагч байгууллагаар Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто Их сургууль (University of Porto) мөн Монгол Улсын талаас Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль хамтран ажиллаж байгаа юм.

Уулзалт маргааш "Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” сэдэвт семинарын хүрээнд үргэлжлэн явагдах юм.

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа

ARROW төсөлд оролцогчид үйл ажиллагаагаа тайлагналаа






0 сэтгэгдэл байна.