Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.07.2. 21:13 806 1

“Хэрэглээний статистик” сургалтад 60 гаруй судлаач хамрагдаж байна

Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой "ARROW”төслийн хүрээнд "Хэрэглээний статистик” сургалт 2 дах өдрөө МУИС-д зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтад төсөлд оролцогч Монгол Улсын 12 их дээд сургуулийн 60 гаруй судлаач оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд статистик мэдээллийг боловсруулахдаа ашиглах программ хангамж, тооцооллын мэдлэгээ ахиулж байгаа юм. Уг сургалтыг ARROW төсөлд хамтран оролцогч Португали улсын Порто их сургуулийн дэд профессор Оскар Антонио Лоро Фельгэриш удирдаж байна.

“Хэрэглээний статистик” сургалтад 60 гаруй судлаач хамрагдаж байна

Портогийн их сургуулийн математикийн тэнхимийн багш, дэд профессор Оскар Антонио Лоро Фельгэриш:

"Сургалтад хэрэглээний статистикийн талаарх мэдлэг нь харилцан адилгүй түвшинтэй, төрөл бүрийн мэргэжлийн судлаачид хамрагдаж байгаа учраас энэ удаагийн хичээл сургалтыг хүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй байх талаар нилээд анхаарч сургалтыг удирдаж байна. Монголын талын оролцогчид өөрсдийн бүтээл судалгааны ажилдаа Хэрэглээний статистикийн мэдээллийг боловсруулах SPSS прогарммын сүүлчийн хувилбарыг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна. Математикийн бус салбарын зарим судлаачид уг программыг дөнгөж ашиглаж эхэлж байгаа болохоор цаашид өөрсдийн судалгааны ажлаа гүйцэтгэхэд нь энэ сургалт нилээд дөхөм болох болов уу гэж бодож байна".

“Хэрэглээний статистик” сургалтад 60 гаруй судлаач хамрагдаж байна

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн багш Б.Барсболд:

"Европын Холбооны Эрасмус "Арроу” төслийн хүрээнд "Хэрэглээний статистик”-ийн сургалт зохион байгуулагдаж байна. Сургалт статистикийн үндсэн мэдлэг, түүнийг SPSS гэсэн хэрэглээний мэргэжлийн тусгай программ дээр ашиглаж сурах чиглэлээр явагдаж байгаа. Суралцагчдын идэвх оролцоо өндөр байна. Хичээлийн ач холбогдлыг манай оролцогчид өндрөөр үнэлж байгаа. Статистик нь өөрөө хэрэглэгдэхгүй салбар гэж байхгүй. Аливаа судалгааны салбарт статистик тоон мэдээллийн шинжилгээг заавал хийдэг учраас төрөл бүрийн мэргэжлийн олон эрдэмтэн судлаач багш нарын судалгааны ажил, түүний үр дүнд мэдэгдэхүйц нөлөөлөх үр дүнтэй сургалт болж байгаагаараа онцлог. Магадлал статистиктэй холбоотой үндсэн ойлголтууд, мэдээллийг боловсруулахдаа SPSS программын хамгийн сүүлийн үеийн хувилбарт тулгуурлан боловсруулж, түүнд ажиллах арга барил, чадварыг эзэмшиж байгаагаараа чухал сургалт болж байна. Сургалтыг МУИС хариуцан зохион байгуулж байна. 12 сургууль тус бүрээс 5 судлаач оролцох хязгаартай. Гэхдээ төсөлд оролцогч сургуулиудын багш нар сургалтад нэмэлт буюу албан бус байдлаар оролцож мэдлэг чадвар эзэмших хүсэл сонирхолоо илэрхийлж байгаа нь сургалтын эрэлт хэрэгцээ их байгаа нь харагдаж байгаа юм".

Сургалтад оролцогчид "Санамсаргүй хувьсагчаас авсан өгөгдөл боловсруулах”, "Магадлал, хуваарилалтын функци”, "Тодорхойлсон статистик”, "Гол утгыг хэмжих, нэгтгэн дүгнэх”, "Параметрийн таамаглал шалгах” зэрэг чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлж байна.

1 сэтгэгдэл байна.

Hi
2019.07.02 23:16
Ene surgalt dahij yavagdah uu? Hamradval yaj holboo baih ve