Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.07.3. 23:36 631 0

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

2020 он хүртэл үргэлжлэх "Монголын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх” ARROW төслийн уулзалт семинар өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, оролцогч талууд төсөл бичих туршлагаа харилцан солилцлоо. Европын холбоо залуучуудын боловсрол, сургалт, спортын үйл ажиллагааг дэмжин 2020 он хүртэл хэрэгжүүлэх Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд энэхүү төсөл нь Монгол улсад хэрэгжиж, манай улсаас 12 их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Уулзалт, сургалт, семинарын үеэр Монгол улсын талаас нийтдээ 100 гаруй төслийн зохицуулагч, судлаач Европын их дээд сургуулийн төлөөлөгчидтэй харилцан туршлага солилцож, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж, гарц, сонирхолоо харилцан илэрхийллээ. Өнөөдөр "Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинарыг төслийн хамтрагч Португали улсын Порто их сургуулийн Судалгааг дэмжих албаны дарга Сониа Кристина Монтейро Перейра, Франциска Маргарида нар удирдан явууллаа.

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо


Португалийн Порто их сургууль нь 1911 онд байгуулагдсан, Европын 100 шилдэг их сургуулийн нэг юм байна. 2019 оны байдлаар дэлхийн шилдэг их дээд сургуулиудын чансааны 328-рт эрэмбэлэгдсэн, суралцагчдынхаа тоогоор Лисабоны их сургуулийн дараа ордог. Архитехтор, анагаах ухаан, инженерчлэл, боловсрол зэрэг нийтдээ 15 салбар сургуультай юм байна. Тус сургууль нь эрдэм шинжилгээ судалгааны 49 төвөөрөө дамжуулан олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна.

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

“Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

Энэ удаагийн семинар нь Монголын эрдэмтэн, судлаачид үндэсний хэмжээнд болон бүс нутаг, олон улсын түвшинд эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх төслийн стратегиэ боловсруулан гадаад болон дотоод орчинд санхүүжилт олох боломжоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Семинарын үеэр Монголын их дээд сургуулиудын төлөөлөгчид цаашид олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж болох төслийн санал боловсруулан, семинараар хүлээн авсан мэдээллээ батжуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 2018 оноос хэрэгжиж эхэлсэн төслийн 4 дэх шат "Зохиолын хулгай, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр энэ оны 10-р сараас онлайнаар эхлэх юм. Энэ удаагийн сургалтыг төслийн ерөнхий зохицуулагч Испани улсын Лас Палмас Гран Канарын их сургуулийн эрдэмтэд удирдан явуулах юм байна.

 “Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинар боллоо

Маргааш Монгол улсаас уг төслийн сургалтад амжилттай оролцсон судлаачдад сертификат гардуулах ёслолын ажиллагаа МУИС дээр зохион байгуулагдана. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Европын холбооны төлөөлөгчийн газар буюу элчин сайдын яамны төлөөлөгч, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон буад албаны төлөөлөгчид оролцох юм байна.


0 сэтгэгдэл байна.