Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.07.4. 17:27 585 0

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой Европын Холбооны залуучуудын боловсролыг дэмжих Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй "ARROW” сургалтын үйл ажиллагааныявцын уулзалт, сургалт энэ сарын 1-4-ний хооронд боллоо. Сургалтын ерөнхий зохицуулагчаар Испанийн Лас Палмас Гран Канарын Их сургууль, хамтрагч байгууллагаар Польшийн Щециний Их сургууль, Португалийн Порто Их сургууль мөн Монголын 12 их дээд сургууль (Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна. Уг үйл ажиллагааны явцын уулзалтын хүрээнд гишүүн их дээд сургуулиудын багийн гишүүдийн хамтарсан уулзалт болж сургалтын явцын үр дүнгийн талаарх тайлан илтгэлийг хүлээн авч, харилцан санал солилцлоо. Мөн "Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинарыг зохион байгуулж Монголын их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид үндэсний болон бүс нутгийн, олон улсын түвшинд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн стратеги боловсруулах, түгээн дэлгэрүүлэх, санхүүжилт олох зэрэг асуудлаар сургалтад хамтран оролцож буй гадаадын их дээд сургуулиудын 10 гаруй төлөөлөгчидтэй хамтран туршлага солилцлоо. Ингэснээр Монголын эрдэмтэн судлаачдын хийж буй судалгаа, инновацийн бүтээлийг олон улсын түвшинд патенжуулах, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны хүрээнд Европын судлаачидтай нягт хамтран ажиллах боломж нэмэгдэх юм.

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Энэ үеэр АРРОУ сургалтын гуравдах шатны "Хэрэглээний статистик” сургалтыг Португалийн Порто их сургуулийн дэд профессор Оскар Антонио Лоро Фельгэриш, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш Б.Барсболд нар удирдаж, нийтдээ 60 гаруй судлаачид хамрагдлаа. Сургалтад оролцогчид "Санамсаргүй хувьсагчаас авсан өгөгдөл боловсруулах”, "Магадлал, хуваарилалтын функци”, "Тодорхойлсон статистик”, "Гол утгыг хэмжих, нэгтгэн дүгнэх”, "Параметрийн таамаглал шалгах” зэрэг чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүллээ.

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Өнөөдөр Монгол улсаас уг сургалтад амжилттай оролцсон судлаачдад сертификат гардуулах ёслолын ажиллагаа МУИС дээр зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагаанд Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй АРРОУ сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа

Европын Холбоо Монгол Улсын Засгийн газар хооронд 2017 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Европын холбооноос Монгол улсын боловсролын салбарт судалгаа шинжилгээ, инновацийн чиглэлээр Ерасмус+, Horizon 2020 гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. Ерасмус + хөтөлбөрөөр дамжин хэрэгжиж байгаа ARROW төсөлд оролцогчдод 3 дах шатны сургалтдаа амжилттай оролцсонд нь баяр хүргэж сертификат гардуулах ёслолын ажиллагаанд оролцсондоо бид баяртай байна. Энэ төсөл хэрэгжиснээр Европын холбоо болон Монгол улсын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, олон талын судалгаа, шинжилгээний ажил, инновацийн салбарт хамтран ажиллах боломж улам бүр нээлттэй болно гэдэгт найдаж байна.

2020 он хүртэл үргэлжлэх "Монголын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх”ARROW сургалтын 4 дэх шат "Зохиолын хулгай, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр энэ оны 10-р сараас онлайнаар эхлэх юм. 4 дэх удаагийн сургалтыг Испани улсын Лас Палмас Гран Канарын их сургуулийн эрдэмтэд удирдан явуулах юм байна.

0 сэтгэгдэл байна.