Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.05.21. 22:17 54 0

Кэмбрижийн Их Сургууль 2021 оны зун хүртэл танхимын хичээлээ цуцалжээ

Кембрижийн Их Сургууль 2021 оны зун хүртэл бүх лекцээ онлайн хэлбэрт оруулсан Ихбританийн анхны боловсролын байгууллага боллоо. "Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд хүн хоорондын харилцаанд тодорхой зай барих шаардлага үргэлжлэх хандлагатай байгааг харгалзан үзэж сургуулийн зүгээс ирэх академик жил нүүр тулсан лекцын хэлбэрийг цуцлахаар шийдвэрлэлээ” гэж уг сургуулийн зүгээс мэдээллээ. Ингэснээр бүх лекц, сургалтыг виртуалаар, шууд дамжуулан хүргэх юм байна. Гэхдээ оюутнуудын семинар, хэлэлцүүлгийг цөөн хүний бүрэлдэхүүнтэй бүлгийн хүрээнд хорио цээрийн дэглэмийг сайтар сахин зохион байгуулах тухай төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөж байгаа юм байна. Уг сургуулийн танхимын хичээл өнгөрсөн 4-р сард цуцлагдснаар сургалт, шалгалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Одоогийн байдлаар уг сургуулийн багш эрдэмтэд ирэх жилийн онлайн сургалтыг чанаржуулахаар ажиллаж эхэлсэн байна. Дэлхий нийтэд тархаад байгаа КОВИД 19 вирусын дэгдэлтээс сэргийлэх хүрээнд Кембрижийн Их Сургуулийн зүгээс гаргасан энэ санаачилга нь нийтийн эрүүл мэндийг хамгаалахад тустай боловч тухайн сургууль санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний алдагдал хүлээхэд хүргэж байгааг судлаачид онцолж байна. Тус сургуульд суралцагчид жилдээ 9250 фунт стерлингийн төлбөр төлдөг бол гадаадын оюутнуудын энэ үнийн дүнгээс 3 дахин их төлбөрөөр суралцдаг байна. Сургалтыг онлайн хэлбэрт оруулснаар гадаадын оюутнуудын тоо эрс буурах хандлагатай байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.