Онцлох мэдээ / Улс төр
22
2020.05.21. 23:43 53 0

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбогдох Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулжээ

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцууллаа. Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч орлох юм. Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн байна. Эх сурвалж: President.mn

0 сэтгэгдэл байна.