Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.05.22. 13:39 34 0

Сөүлийн шөнийн цэнгээний газрын халдвар 200 хүнд тархжээ

БНСУ-ын Засгийн газар Сөүл хотын шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн коровирусын халдвар тараагч 200 хүнд халдвар тараасан гэсэн мэдээллийг өгч байна. Тус улсын хэмжээнд энэ сарын эхээр сургууль болон олон нийтийн газарт тогтоогоод байсан хөл хориог цуцалснаас нэгхэн өдрийн дараа дахин халдвар дэгдсэн юм. Одоогийн байдлаар халдвар авагчдын дийлэнх нь оюутан, сурагчид байгаа юм байна. Засгийн газрын өгсөн мэдээллээс харахад өчигдөр нийт 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд энэ сарын эхээр Сөүл хотын Итаевон дүүргийн шөнийн цэнгээний газраас эхтэй болох нь батлагджээ. Халдвар авагчдын 95 нь тухайн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн бол үлдсэн 111 хүн нь тэдгээр хүмүүстэй ойрын хавьтагчид байсан юм байна. Инчеон хотын халдвар тээгчид уг шөнийн цэнгээний газарт үйлчлүүлсэн багшаасаа халдвар авсан гэсэн мэдээллийг өгч байна. Мөн ахлах сургуулийн 2 сурагч караокед тусгай өрөөнд орж үйлчлүүлсэн боловч мөн л халдвар авсан нь батлагдсан учраас Инчеон хотын захиргаа энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргах хандлагатай байна. Өчигдөрийн байдлаар Инчеон хотын 60 сургууль хичээллээгүй, оюутан сурагчдыг гэр гэртээ байхыг анхааруулжээ. Түүнчлэн Дэегү хотын ахлах сургуулийн нэгэн сурагчаас халдвар илэрсэн тул хичээлдээ ирсэн сурагчдыг гэр гэрт нь илгээсэн байна.

0 сэтгэгдэл байна.