Онцлох мэдээ / Технологи
22
2020.05.22. 15:15 41 0

Facebook коронавирусын “халдвар”-аас сэргийлэхээр ажиллаж байна

Олон нийтийн цахим сүлжээ Фейсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээгээр коронавирустай холбоотой хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэхэд анхаарч ажиллах болсноо мэдэгдлээ. ВВС-д өчигдөр өгсөн ярилцлагадаа тэрбээр түүний компани хэн нэгэнд аюул учруулж болзошгүй аливаа нэг контентийг устгаж байгааг дурьдсан байна. "Хэн нэгэнд сэтгэл зүйн айдас хүйдэс төрүүлэхүйц, аюул учруулахуйц хуурамч мэдээллийг олон нийтэд тархаахыг бид хүсэхгүй байна. Иймээс бид бие даасан хараат бус баримт нягтлагчидтай хамтран ажиллаж байна” гэжээ. Үүнээс өмнө фейсбүүкт 5дижитал сүлжээ вирус тархахад нөлөөлж байна гэсэн мэдээлэл бүхий контентийг устгаж байсан юм. Энэ контент нь өнгөрсөн сард Ихбритани улсад хурдан хугацаанд тараагдснаар хэрэглэгчид 5G дижитал сүлжээний дэд бүтцийн инженерүүдийг заналхийлж эхэлсэн юм.

0 сэтгэгдэл байна.