Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2020.05.26. 14:31 530 0

Хуурамч мэдэгдэлд итгэж хувийн мэдээллээ алдахгүй байхыг анхааруулав

Сүүлийн жилүүдэд цахим залилан болон гэмт хэргийн тоо өссөөр, арга нь нарийссаар байгаа тухай ЦЕГ-аас олон нийтэд анхааруулсаар байна. Тухайлбал, "Танд баяр хүргэе! Та сугалаанд ялж азтан боллоо” хэмээх мэдэгдэл таныг интернет ашиглаж байх үед гарч ирвэл хууртаж болохгүй. Учир нь энэ мэт худал мэдээлэл нийтлэн бусдыг залилах гэмт хэрэг олширсоор буй аж. Гэмт этгээдүүд иргэдийг төөрөгдүүлж, хувийн мэдээллийг нь хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах тохиолдлууд нэмэгдсээр байна.

Иймд иргэн та дээрх худал мэдээлэлд хууртахгүй байж хувийн мэдээллээ бусдад алдахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

0 сэтгэгдэл байна.