Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.05.28. 11:30 535 0

Зах худалдааны төвүүдэд "амны хаалт"-ны хяналт тавина

ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хүргэж байна.  

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Коронавируст халдвараар дэлхий дахинд 5.7 сая хүн өвчилж, 356 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 101 мянган тохиолдол бүртгэгдэж 5000 гаруй хүн нас барлаа. Дэлхий нийтэд өвчлөл, нас баралт өмнөх өдрөөс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Манай улсын хувьд 383 хүн шинээр ажиглалтад орж, хоёр хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар 1635 хүн ажиглалтад байгаа.

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв /ЗӨСҮТ/-ийн халдваргүйжүүлэх баг өчигдөр 165 ачаа, гурван зочид буудал, 11 галт тэргэнд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Сүүлийн 24 цагийн турш 119 тусгай дугаарт 228 хэрэглэгч хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан байна. Шуурхай аппликейшнд гадаад улсад байгаа 15 иргэн хандлаа. Иргэдийн зүгээс зах худалдааны төвийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэх гомдлууд хэлж байна. Иймд иргэд, олон нийт хувийн ариун цэврийг сайтар сахиж, амны хаалтыг тогтмол зүүж хэвших шаардлагатай байгаа юм" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн гурван лаборатори өчигдөр 517 хүнд шинжилгээ хийснээс 504-т нь коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 27-нд 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тавдугаар сарын 26-нд Москва-УБ онгоцоор ирсэн 170 хүнд хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлээ.

Алтанбулагийн боомтоор ирсэн 370 хүний 12 хүний хариу эерэг гарсан. Батлагдсан тохиолдлын 10 нь халдвар авсан. Ихэвчлэн 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд халдвар авч байна.

Өнөөдөр өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Бусад хүмүүсийг тусгаарлах байруудад авч ирсэн” гэлээ.


 

0 сэтгэгдэл байна.