Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.2. 11:21 193 0

Халдварт өртөх эрсдэлтэй дундаж нас 24 байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийж байна. 

ЭМЯ-ны Гадаад  харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: "АНУ, Бразил, ОХУ коронавирусийн халдварын өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байна. Бразилд даваа гарагт 12 мянган хүн шинээр халдвар авч, 623 хүн нас барж, нас баралт 29 мянгад хүрлээ.  ДЭМБ-аас COVID-19 халдвар оргил үедээ хүрэх харааахан болоогүй байна гэж анхаарууллаа. БНСУ-д 38 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдлээ. Бүгд Сөүл, Инчеонд бүртгэгдсэн байна. Халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь хүнээс зайтай байх, гараа сайтар угаах, бохир гараа нүүрэнд хүргэхгүй байхыг анхааруулъя” гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өчигдөр 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 185 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. 145 хүн хэвтэн эмчлүүлж байна. 5-65 насныхан халдвар авсан. Мөн 5-15 насны хүүхэд байна. Халдварт өртөх эрсдэлтэй дундаж нас 24 байна. Одоогоор 44 хүн эдгэрсэн, 16 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 15, ажиглалтаас гарсан 14 хүн байна. Өнөөдрөөс эхлээд 3 хоногийн хугацаатай салбар хоорондын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Хил гаальд ажиллаж байгаа хүмүүсийн халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор мананцар үүсгэх аппаратыг суурилуулж, ашиглах заавар зөвлөмж өгч байгаа” гэв.

0 сэтгэгдэл байна.