Онцлох мэдээ / Сонин хачин
22
2020.06.10. 09:42 106 0

Дундговь аймагт нөөлөг салхи дэгдэж, 15 минут тас харанхуй болжээ

Дундговь аймгийн төв Мандалговь хотод өчигдөр 14.40 цагийн орчимд хүчтэй угалз салхилж, шуурга дэгджээ. Цаг уурын мэргэжлийн нэршлээр нөөлөг салхи хэмээх шуурга 20-25 минут үргэлжилсэн бөгөөд хүчтэй салхины улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, 10-15 минутын хугацаанд шөнө адил тас харанхуй нөмөрсөн байна.

Тус аймаг дахь Цаг уурын станцын мэдээснээр нөөлөг салхины үед салхи 10-15 м/сек, Эрдэнэдалай суманд түр зуур 20-25 минут үргэлжилжээ. Өнөөдрийн 16.20 цагийн байдлаар Дундговь аймагт салхины хүч саарч, тогтуун байна хэмээн тус аймгаас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.