Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.23. 08:45 133 0

Хуулийн дагуу гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Сонгуулийн санал авах өдөр соёл спортын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Мөн гадаа болон битүү талбайд зах худалдааны төвүүдийг ажиллуулахгүй бөгөөд дараа долоо хоногийн амралтын өдрөөр нь нөхөж ажиллуулахаар зохицуулжээ.

Хуулийн дагуу  зургадугаар сарын 22-ны  00.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа борлуулахгүй байх, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Сонгуулийн өдрүүдэд хүний анхдагч хэрэгцээг хангах байгууллагуудын үйл ажиллагааг явуулна. Сонгуулийн хэсгийн хороодын замын ачаалал нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгасан. Утас, цахилгаан, усан хангамжаар тасралтгүй найдвартай хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгчээ. 

Хотын дарга өчигдөр зарим байгууллагуудын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Энэ дотроос өнөөдрөөс эхлээд бүх төрлийн музей, номын санг нээж ажиллуулахаар болсон юм.

0 сэтгэгдэл байна.