Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.25. 13:31 101 0

Францын хүнсний тусламжийн сангаас бичил зээл олгоно

Хэнтий аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор төсөл шалгаруулж бичил зээл олгоно. 

"Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Хэнтий аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор төсөл шалгаруулж бичил зээл олгох тул оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй /51-261908/ холбогдох боломжтой.

Тус Сан нь мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлийн төсөлд хүү багатай, бичил зээл олгож, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмждэг. Энэ жил дээр дурдсан чиглэлээр ХЭНТИЙ аймагт, шалгуурт нийцсэн төсөлд зээл олгоно. Ирүүлсэн төслийг монгол, францын Хамтарсан хороо хянан үзээд, дээд тал нь 24 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 25 сая хүртэлх төгрөгийн зээлийг Хаан банкаар дамжуулан олгоно.
Төслийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны дотор Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд зээл хүсэгч болон төслийн тухай мэдээллээ оруулахдаа Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас туслалцаа авна.

Төсөлд тавих шалгуур, бүрдүүлэх баримт бичиг

  • Дурдсан аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэр, өрх, иргэд төслөө ирүүлэх боломжтой
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн ангилалд хамаарах, борлуулалтын орлого нь жилийн 2.5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх
  • Төслийн товч мэдээллийг хавсралтад байгаа загвар хүснэгтийн дагуу бүрэн гүйцэд бөглөж, дэлгэрэнгүй материалыг хавсарган ирүүлнэ
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг, үйл ажиллагааны холбогдолтой зураг хавсаргах
  • Бусад зээлийн өргүй байх

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

0 сэтгэгдэл байна.