Онцлох мэдээ / Улс төр
22
2020.06.26. 10:06 98 0

Нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өглөө

Авлигатай тэмцэх газар 2020 оны зургадугаар сарын 15-19-ний өдөр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 139 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Өнгөрсөн долоо хоногт 162 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 259 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 18 мэдүүлэг байна.

Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Эх сурвалж: АТГ

0 сэтгэгдэл байна.