Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.06.26. 10:46 179 0

Европын холбоо ирэх сарын 01-нээс хилээ нээнэ

Европын холбооноос ирэх сарын 01-нээс тус холбооны гишүүн бус зарим улс орны иргэдэд хилээ нээхээр шийдвэрлэсэн байна.

Еuronews-ээс мэдээлснээр тус жагсаалтад Монгол Улс багтсан байна. Энэ жагсаалтыг өчигдөр /2020.06.25/ хэлэлцсэн ч эцэслэн батлаагүй бөгөөд өнөөдөр хуралдаан үргэлжилнэ.

Одоогийн байдлаар дараах улсуудын иргэдэд зөвшөөрөл олгох гэнэ. Үүнд:

Гүрж, Монако, Черногор, Ватикан, Андорра, Серби, Босни Герцеговин, Украин, Албани, Турк, Косово, БНСУ, Туркменистан, Вьетнам, Хятад, Таиланд, Мьянмар, Монгол, Узбекистан, Япон, Бутан, Ливан, Энэтхэг, Тажикистан, Казахстан, Палау, Шинэ Зеланд, Австрали, Доминик, Багам, Сент-Люси, Уругвай, Ямайка, Куба, Гайана, Парагвай, Венесуэл, Никарагуа, Коста-Рика, Узбекистан, Замби, Канад, Маврикий, Руанда, Этиоп, Марокко, Алжир, Египет зэрэг орон багтжээ.

0 сэтгэгдэл байна.