Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.27. 09:34 94 0

Нийслэлд 29 хэм дулаан байна

Улаанбаатарт үүлшиж үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 27-29 градус дулаан байна.

Харин төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

0 сэтгэгдэл байна.