Онцлох мэдээ / Улс төр
22
2020.06.27. 12:28 137 0

СЕХ-ны гишүүд гар тооллогыг өнөөдөр, маргааш зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзаж, албан бичиг хүргүүлсэн. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.