Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.06.27. 14:36 103 0

БНХАУ-д гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 12.9 хувиар өсчээ

БНХАУ-д жижиглэн худалдааны салбар өсөлттэй байгаа аж. Тодруулбал, хүнс, ундаа, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн,  харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 10-аас илүү хувиар өсчээ.  Мөн зайлшгүй бус бусад хэрэглээ ч өсөлттэй гарсан байна.

Тухайлбал, автомашины борлуулалт өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлж буй дэмжлэгийн хүрээнд автомашины борлуулалт 2019 оны долоодугаар  сараас хойших хамгийн анхны жилийн өсөлт үзүүлсэн нь энэ  байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт тавдугаар  сард өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар нэмэгджээ.

0 сэтгэгдэл байна.