Онцлох мэдээ / Улс төр
22
2020.06.29. 09:28 165 0

Ч.Содномцэрэн: 164 хэсгийн хороонд 71.3 сая төгрөгөөр хяналтын тооллого явуулахад зөрчил гарсангүй

Зарим нам, эвсэл болон бие даагч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргаантай тойрог бүрд хяналтын тооллого явуулахыг үүрэг болгосон билээ.

Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллогыг зохион байгуулсан юм. Энэ талаар өнөөдөр /2020.06.29/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлага, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийг мэдээлэх нь зөв байх. Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллогыг зохион байгууллаа. Гомдол гаргасан тойрог буюу нийслэлийн зургаан дүүрэг, Өвөрхангай, Өмноговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрог гээд нийт 164 хэсгийн хороонд хяналтын тооллого явууллаа. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. Хяналтын тооллого хийсэн 12 тойргийн 164 хэсгийн дүн бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гараагүй" гэсэн юм. 

0 сэтгэгдэл байна.