Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.30. 07:53 98 0

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сум руу гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг өчигдөр 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өчигдөр 12:40 цагт Зоонозын өвчин судлалын төвд ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогджээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд албан ёсны баталгаат хариу өнөө орой гарна. 

Одоогийн байдлаар тус иргэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчмлгээний төвд хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. 

0 сэтгэгдэл байна.