Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.1. 07:49 129 0

Үзвэр үйлчилгээний газруудыг өнөөдрөөс нээнэ

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар танилцууллаа.

Үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэлийг УОК-оос өчигдөр Нийслэлийн онцгой комисст өгсөн юм.

НОК-оос олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон хэвээр байх болно. Мөн диско баар, бага насны хүүхэд нэг дор олон цагаар байдаг PC тоглоомын газрыг нээхгүй.

PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын газрууд, ногоон бүсийн зуслан, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу нээх чиглэл өгсөн. Улаанбаатар хотод хэд хэдэн төрлийн үйлчилгээ сургалтын болон амралтын 25 зуслан үйл ажиллагаа явуулдаг. 

НОК-ын Шуурхай штабт чиглэл чиглэлийн байгууллага тус бүрд халдвар хамгааллын дэглэмийг хангасан бол үйл ажиллагааг нээх юм.

Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн.  

Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний 965 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр 10 мянга гаруй ажлын байр бий болно.

Эрсдэлийн үнэлгээгээр халдвар хамгааллын дэглэм хангасан шашны байгууллагын үйл ажиллагааг мөн үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Эрсдэлийн үнэлгээг долоодугаар сарын 01-нээс хийж, шалгаж эхэлнэ гэлээ.

0 сэтгэгдэл байна.