Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.1. 14:12 130 0

Хүүхдээ тусгай суудалд тээвэрлээгүй хүмүүсийн зургийг Цагдаагийн байгууллагын хуудсанд нийтэлнэ

ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.

Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилсан сэргийлэх аяны талаар мэдээлэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг суудлын болон ачааны автомашинаар тээвэрлэхдээ нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 0-3 насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудалгүй тээвэрлэж яваад осолд орж амь насыг нь хохироох тохиолдол их гарсаар байгаа аж.

Үүнтэй холбогдуулан энэ удаагийн "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн буюу 0-3 насны хүүхдийг нэмэлт суудал хэрэглэж тээвэрлэхгүй, өвөр дээрээ болон бусад байдлаар тээвэрлэж хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож, Дараагийн удаа хүүхдээ хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ гэсэн уриалгад нэгдүүлж, тусгайлан бэлтгэсэн амлалтын самбарын дэргэд зургийг нь авч, цахим орчинд өрнүүлэх хүүхдийг зөв тээвэрлэх, хамгаалалтын суудал авч өгөх  уриалгад нэгдэж байгаа жолооч нарын мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудсанд нийтлэх аж.

0 сэтгэгдэл байна.