Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.1. 12:31 155 0

Давхар автобус нийтийн тээвэрт явж эхэллээ

70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс /2020.07.01/ нийтийн тээвэрт явж эхэллээ.
Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан  автобус 36-гааг шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр авч байгаа ажээ. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас  нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай.  Одоо үйлчилгээнд явж энгийн автобус 400км явахдаа 360 мянган төгрөгийн дизель түлш хэрэглэдэг. Харин уг цахилгаан автобус  35 мянган төгрөгийн цахилгаанаар хоёр өдөр нийтийн тээвэрт явах аж.

0 сэтгэгдэл байна.