Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.2. 08:51 102 0

Ховд аймагт Тарваган тахлын хоёр тохиолдол илэрч, 146 хүнийг тусгаарлалаа

Ховд аймгийн Ховд хотод тарваган тахлын шинж тэмдэгтэй 27 настай эрэгтэйгээс шинжилгээ авахад уушгины хэлбэрийн тарваган тахал илэрсэн байна.

Дээрх өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.

Түүний дүү болох 17 настай эрэгтэй өндөр халуурсан оноштойгоор Цэцэг сумын төвд хэвтсэн бөгөөд шинжилгээнээс нь булчирхайн хэлбэрийн тарваган тахал илэрчээ.

Нэгдүгээр хавьтлын 146 хүнийг олж тогтоон эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд хамруулж байгаа аж.

Мөн хоёрдугаар хавьтлын 506 хүнийг тогтоон эмчийн хяналтад авчээ.

0 сэтгэгдэл байна.