Онцлох мэдээ / Спорт
22
2020.07.2. 09:02 160 0

Монголын хөлбөмбөгийн 2020 оны супер цомын эзнээр "Хаан хүнс Эрчим" баг тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолт өчигдөр буюу долоодугаар сарын 01-ний 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд болж, супер цомын  эзнээр "Хаан хүнс Эрчим" баг тодорлоо.
Супер цомын тоглолтоор эхэлсэн уг тоглолт  2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга "Улаанбаатар Сити" болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга "Хаан Хүнс Эрчим" багуудын хооронд явагдсан юм.

Монголын хөлбөмбөгийн 2020 оны супер цомын эзнээр "Хаан хүнс Эрчим" баг тодорлоо

 


МХБХ-ныхон УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулсан гэдгээрээ онцлог.
"Эрчим" багийн хувьд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэртэйгээр тэмцээнийг эхлүүлэх бол  "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болсон.
Энэ хоёр багийн  дасгалжуулагч нь МХБ-ийн ҮШ багийн ахлагч Н.Цэдэнбал.   Тэрбээр өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн ч  багийн удирдлагуудтайгаа үл ойлголцол үүссэн тул энэ жил "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдэж байгаа аж.

0 сэтгэгдэл байна.