Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.2. 23:08 147 0

Бээжинд саатсан зорчигчдыг тээвэрлэсэн онгоц 22:12 цагт газардлаа

Сөүл-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн нислэгийн хоёр нислэг өнөөдөр буюу долоодугаар сарын 02-ны өдөр хийж байгаа. Эхний буюу өдрийн 12:50 цагт газардах хуваарьтай байсан онгоцонд саатал гарсан учир Бээжин хотод техникийн буулт хийснийг албаны хүмүүс мэдээлсэн.

Ийнхүү тус онгоцоор ирж буй 170 гаруй иргэнийг авах онгоц 15:10 цагт Бээжин хот руу хөөрсөн юм. Бээжин хот руу хөөрсөн онгоц иргэдийг тээвэрлэн 22:12 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа. 

Онгоцонд гарсан саатлын талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр "Сөүлээс УБ-ын чиглэлд нисэж байсан манай БОИНГ-737 онгоцонд техникийн дутагдал гарлаа гэсэн гэрэл ассан учир аюулгүй байдлын үүднээс ойрхон явсан Бээжин хотын нисэх буудалд газардсан. Онгоцны нэг хөдөлгүүр дээр бензиний шүүлтүүрийн гэрэл ассан. Тиймээс зайлшгүй бууж үзэх шаардлагатай байсан. Буухын өмнө дүрэм журам ёсоор жингээ багасгахын тулд Бээжин хотын дээгүүр тойрч цаг гаруй нисэж, ямар нэг алдаа дутагдалгүй газардлаа.

Техникийн дутагдал гарсан учир шинжлэн шалгах байцаагч очсон. Мөн Хятадын Иргэний агаарын тээврийн мэргэжилтнүүд тэнд ажиллаж байгаа.

Коронавирусын халдвартай холботой манай онгоц хоёр цагийн дотор хоёр цагийн дотор Бээжингээс хөөрөх ёстой. Манай онгоц өөр зорчигчидтой холилдохгүй тусгай терминалд зорчигчдоо буулгасан. Иргэд тэндээ байж байгаад онгоцондоо сууна гэж надад мэдээлсэн" гэлээ.

0 сэтгэгдэл байна.