Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.3. 08:11 119 0

Өнөөдөр 25 хэм дулаан байна

Нийслэлд өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 30-35 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

0 сэтгэгдэл байна.