Онцлох мэдээ / Улс төр
22
2020.07.6. 17:07 194 0

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Шинэ Засгийн газар 14 яамтай байх бөгөөд зургаа нь Ерөнхий чиг үүргийн, найм нь чиглэлийн яам байхаар төлөвлөжээ.
Үүнд БСШУСЯ-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваасан байна. 

Засгийн газрын залгамж чанарыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах чиглэл барьж буйгаа Ерөнхий сайд онцлоод, "ЗГ-ын бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн ажил тогтворгүй болдог. Цаашид энэ бүтцээ тогтвортой авч явах бүрэн боломжтой. Энэ байдлаараа Засгийн газар 7-8 жил ажиллахаар шийдсэн" гэлээ. 

0 сэтгэгдэл байна.