Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.7. 14:26 166 0

БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:00 цагт "Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 172 иргэн ирлээ. Үүнд:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 90,
  • Өндөр настан, асран хамгаалагчтай 17,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 3,
  • Жирэмсэн 2,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон "Ориентал”, "Алтай”, "Боржигон”, "Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш  буюу 08-нд  Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм.

Дараагийн тусгай үүргийн нислэгийг долоодугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.

Мөн долоодугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

0 сэтгэгдэл байна.