Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.12. 11:41 458 0

Тусгаарлалтад байгаа гурван хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Долоодугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоодугаар сарын 06-нд "Алтанбулаг" боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22, 21, 22 настай нэг эмэгтэй болон хоёр эрэгтэйг ХӨСҮТ-д авчирч байна. Эмчилгээ ХӨСҮТ-д хийгдэнэ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 20 настай оюутнууд. Нийтдээ батлагдсан тохиолдол 230 боллоо. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, гурав нь хөнгөн байгаа" гэлээ.

0 сэтгэгдэл байна.