Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2020.07.23. 08:35 1 110 0

Шүүхээс Б.Хурцад "Гурван жил" хорих ял оноолоо

Өчигдөр /2020.07.22/ Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө боллоо.

Хэргийг эргэн сануулахад тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг хэлэлцсэн ба үүгээр Б.Хурц нарыг гэм буруутайд тооцсон юм.

Тодруулбал, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдлээ.

0 сэтгэгдэл байна.