Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.24. 11:20 212 0

Д.Нямхүү: Казахстаны иргэн, 39 настай жолоочоос коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 
Тэрбээр, долоодугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 709 хүнд шинжилгээ хийхэд 708 хүнд вирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ирсэн 39 настай эрэгтэй, Казахстаны иргэнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлсэн.

Гурван иргэн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. 20, 21, 24 настай иргэн 17-48 хоног эмчлүүлж эдгэрлээ.
Монголд коронавирусийн халдварын 288 тохиолдол батлагдаж, 217 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байна гэсэн ю.

0 сэтгэгдэл байна.