Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.07.24. 13:45 128 0

Япон харилцан зорчих горимоо сэргээх 10 орны тоонд Монгол багтжээ

Цар тахлын улмаас эдийн засан зогсонги байдалд ороод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас эдийн засгийн харилцааг сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна хэмээн Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос хэллээ

Азийн 10 улстай харилцан зорчих горимыг хөнгөвчлөх яриа хэлэлцээ эхлүүлэхээр болж байгаа аж. Тус санаачлагыг Засгийн газартаа танилцуулсан бөгөөд эдгээр 10 орны жагсаалтад Монгол Улс багтжээ. 

Гэхдээ энэ нь Япон, Монголын агаарын хил өнөө маргаашдаа нээгдэнэ гэсэн үг биш ч Японы Засгийн газар үүнд чиглэсэн яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгааг харуулж байгаа сайн алхам гэдгийг Э.Сарантогос онцоллоо

0 сэтгэгдэл байна.