Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.25. 08:44 165 0

Япон 12 орны бизнес эрхлэгчид, оюутнуудыг харилцан хилээр нэвтрүүлнэ

Японы Засгийн газар гадаадын бизнес эрхлэгчид, оюутнуудыг харилцан хилээр нэвтрүүлэх боломжийг олгох тухай 12 улстай яриа хэлэлцээ эхлүүлэхээр болсон байна.

Засгийн газрын ажлын хэсэг энэ сарын 22-нд хуралдаж, гаднаас коронавирусийн халдварыг Японд оруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын зэрэгцээ гадаадын иргэдэд хилээр нэвтрэх хоригийг хөнгөвчлөх асуудлыг мөн хэлэлцсэн байна.

Нэн тэргүүнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Макао болон коронавирусын халдвар хяналтанд байгаа бусад бүс нутгийн удирдлагуудтай яриа хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн түүнчлэн Японоос эх орондоо түр хугацаагаар буцаж ирснийхээ дараа Японд үргэлжлүүлэн сурч чадахгүй болсон гадаад оюутнуудыг эх орноосоо эсвэл байгаа газраасаа ирэхийн өмнө коронавирусын шинжилгээ өгсөн байх шаардлагыг хангасан тохиолдолд дахин орохыг зөвшөөрөх юм байна.

0 сэтгэгдэл байна.